Ekhoron.mn
    Онцлох

    3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортлох шатахууны гаалийн албан татварыг тэглэв

    Өчигдөр, 18:22

    2027 оны төсөв: Цалинг 10-20 хувь, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

    Өчигдөр, 09:00

    Ш.Энхийн-Од NBA-ийн G лигт “Орландо Мэжик” багийн харьяа “Осеола Мэжик”-ийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ

    2026-10-06, 16:30
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн нээлтүүдэд хүртээнэ

    Эхорон1 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Карл Дайссерот, Петер Хегеманн, Георг Нагель нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэхээр болсон тухай Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо өчигдөр мэдээллээ.

    Эрдэмтэд "гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийнхээ төлөө" энэхүү шагналыг хүртэж байна хэмээн тус хорооны шийдвэрийн үндэслэлд дурджээ.

    “2026 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд тархинд мэдрэлийн эсүүд дурсамж, сэтгэл хөдлөл, зан төлөвийг хэрхэн бүрдүүлдэг болохыг харуулах боломж олгодог оптогенетикийн аргыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байна. Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас гэрлийн нөлөөгөөр идэвхждэг суваг родопсин хэмээх онцгой уургийг илрүүлсэн бол Карл Дайссерот уг уургийг мэдрэлийн эсүүдэд зориулсан гэрлээр удирддаг сэлгэх залгуур болгон хувиргасан. Ийнхүү шагналтнууд мэдрэлийн биологийн шинэ эрин үеийн суурийг тавьсан билээ"гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна. 

    Тус хорооны дарга Пер Свенингссоны хэлэхдээ “Оптогенетик нь тархины бүтцийг бидний урьд өмнө зөвхөн мөрөөдөж төсөөлдөг байсан аргаар зураглан судлах боломжийг нээж байна” гэж онцолжээ.

    Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах арга болох оптогенетик нь богино хугацаанд дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болж, хүний тархины талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн байна.

    “Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байна” гэж Нобелийн хороо мэдэгдээд “өдөр бүр шинэ нээлт хийж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том нууцуудын нэг болох бидний гайхамшигт тархи хэрхэн ажилладагийг тайлахад хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн онцолжээ.

    Карл Дайссерот 1971 онд АНУ-ын Бостон хотод төржээ. 1998 онд философийн ухааны докторын зэрэг, 2000 онд анагаах ухааны докторын зэрэгтэй бөгөөд хоёуланг нь АНУ-ын Стэнфордын их сургуульд хамгаалсан байна. Тэрбээр Хьюзийн Анагаах ухааны хүрээлэн болон Стэнфордын их сургуулийн био инженерчлэл, сэтгэцийн эмгэг судлал, зан үйлийн шинжлэх ухааны профессороор ажиллдаг байна.

    Петер Хегеманн 1954 онд Германы Мюнстер хотод төрсөн байна. Берлиний Хумбольдтын их сургуулийн нейробиологийн ахлах профессор тэрбээр 1984 онд Германы Мартинсрид хот дахь Макс Планкийн нэрэмжит Биохимийн хүрээлэнд докторын диссертаци хамгаалжээ. 

    Георг Нагель 1953 онд Германы Вайнгартен хотод төржээ. 1988 онд Франкфуртын их сургуульд докторын диссертаци хамгаалжээ. Тэрбээр Вюрцбургийн их сургуулийн молекулын ургамлын физиологи, биофизикийн тэнхимийн молекулын ургамлын физиологийн профессороор ажилладаг байна. 

    Эх сурвалж: МОНЦАМЭ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    13 цагийн өмнө

    Физикийн салбарын Нобелийн шагналыг одон орны физикийн нээлтэд олгоно

    13 цагийн өмнө

    3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортлох шатахууны гаалийн албан татварыг тэглэв

    13 цагийн өмнө

    2027 оны төсөв: Цалинг 10-20 хувь, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

    23 цагийн өмнө

    Ямааны годрон болон ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчинтэй холбогдуулан албаныханд үүрэг, чиглэл өглөө

    1 өдрийн өмнө

    Ш.Энхийн-Од NBA-ийн G лигт “Орландо Мэжик” багийн харьяа “Осеола Мэжик”-ийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ

    1 өдрийн өмнө

    Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн нээлтүүдэд хүртээнэ

    1 өдрийн өмнө

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    1 өдрийн өмнө

    Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 17 тэрбум төгрөгийн өр үүсээд байсны 7 тэрбумыг барагдуулаад байна

    1 өдрийн өмнө

    Ирэх онд Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв

    1 өдрийн өмнө

    Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

    2 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Отгон медалийг ОУХМ Б.Наранхишиг авч, Монголын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

    2 өдрийн өмнө

    ХХААХҮЯ: Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээр тогтоосон

    2 өдрийн өмнө

    Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

    3 өдрийн өмнө

    "Айчи-Нагояа 2026": Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүч үзсэн Б.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ

    3 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    4 өдрийн өмнө

    Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

    4 өдрийн өмнө

    G7-гийн орнууд стратегийн нөөцөөсөө газрын тос, түлш гаргана

    4 өдрийн өмнө

    "Айчи-Нагояа 2026": А.Адьяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ

    5 өдрийн өмнө

    САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

    3 долоо хоног

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    4 долоо хоног

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    4 долоо хоног

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    4 долоо хоног

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    4 долоо хоног

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    4 долоо хоног

    Трамп америкийн насанд хүрсэн иргэн бүрд 5000 доллар амлав

    3 долоо хоног

    Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

    3 долоо хоног

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    4 долоо хоног

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.