Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Айлчлал: Японы парламентын удирдлагууд, найрамдлын нийгэмлэгийнхэнтэй уулзлаа

    Эхорон1 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав.

    Ерөнхий сайд Н.Учрал, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлов. Япон Улсын төр, засаг, ард иргэд  Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

    Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.  “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED), “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” (KOSEN) төслүүдийн хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ. 

    Бүлгийн дарга А.Нагашима, Ерөнхий сайдын хувиар анхны албан ёсны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж буйд талархал илэрхийлэв. Бүлгийн зүгээс хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа тодотгосон юм.  

    Талууд хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, иргэдийн харилцан солилцоог өргөжүүлэх, 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо.

    Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

    Мөн өдөр Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. 

    Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж  буйг талархан тэмдэглэв. Түүнчлэн, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 онд Монгол Улсад айлчилсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал айлчлал болсныг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийллээ. 

    Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм. 

    Найрамдлын нийгэмлэгүүд төдийгүй хоёр улсын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй япон иргэд, тэдний халуун сэтгэл, итгэл зүтгэл, нөөц бололцоогоор дамжуулан харилцан ээлтэй хамтын ажиллагааг хүмүүнлэг, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарт баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв. 

    Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг нь тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан.  Тэргүүнээр нь Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Каифү, хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ нар тус тус ажиллаж байжээ. 

    Япон, Монголын нийгэмлэг нь япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, xамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй найрамдлын нийгэмлэг юм.

    Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхав

    Ерөнхий сайд Н.Учрал албан ёсны айлчлалынхаа хүрээнд мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа онцлов. Түүнчлэн Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Парламент, Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн чухлыг онцлов.

    Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

    Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн парламент хоорондын харилцаа, харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

    Уулзалтын үеэр талууд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын солилцоог идэвхжүүлэх болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн ирэх жил тохиож буй Монгол, Японы дипломат харилцааны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцав.

    Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхав

    Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхав.

    Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түнш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэв. Мөн ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсаас үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийллээ.

    Хоёр улсын парламент хоорондын харилцаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан туршлага солилцохын чухлыг онцлов. 

    Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн Япон Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд татварын таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. 

    Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. 

    Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказү “Чингис хаан олон улсын нисэх буудал нь хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг тэмдэглэв. 

    Уулзалтын үеэр боловсрол, соёл, хүний хөгжил, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав. 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотод “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд урилаа. Тус чуулга уулзалтад Япон Улсын зөвлөхүүдийн танхимаас оролцохоо илэрхийллээ.

    Талууд Монгол, Японы парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар ярилцлаа.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    2026-09-08, 17:00

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.