Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: Монгол Улс дэлхий дахинаа "Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр" санаачилгыг дэвшүүлж байна

    Эхорон3 сар
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал COP17 нь 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хурлын бэлтгэл ажил, агуулга, ач холбогдлын талаар өнөөдөр БОУАӨЯ-наас МОНЦАМЭ агентлаг дээр байгуулсан СОР17 Мэдээллийг төвийг нээж сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.

    2026 оны байдлаар дэлхийн хуурай газрын 40 хувь нь ойролцоогоор хуурай бүс нутаг, 2 тэрбум гаруй хүн эдгээр бүсэд амьдардаг аж. Газрын доройтол нь дэлхийн хүн амын бараг тал хувийн амьжиргаанд шууд нөлөөлж байгаа юм байна. Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн ихэнх хувь нь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртжээ. Иймээс COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой юм байна. 

    Монгол Улс COP17-ын хүрээнд дэлхийд "Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр" (Steppe Action Agenda) санаачилгыг дэвшүүлж байна.

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: 

    -COP17 нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал. UNCCD нь дэлхийн 196 улс болон Европын Холбоо нэгдэн орсон нийт 197 талтай олон улсын конвенц. Монгол Улс COP17-ыг зохион байгуулах эрхээ 2022 онд Кот-д’Ивуарт болсон COP15 хурлын үеэр гишүүн орнуудын 100 хувийн дэмжлэгээр авсан.

    COP17 талуудын бага хурлын үеэр улс орнуудын 8 санал, санаачилга яригдана. Эдгээрийн 3 нь Монгол Улсын дэвшүүлэх санал, санаачилга байх юм. “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө” гэсэн ерөнхий малгайн дор,

    • Бэлчээр
    • Ус ба газрын нэгдсэн менежмент
    • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн 3 санаачилгыг дэвшүүлнэ.

    COP17-г зохион байгуулах бэлтгэл ажил 83 хувьтай байна. 4127 оролцогч COP17-д оролцоно гэдгээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ тоо өмнөх долоо хоногт 2836 байсан бол өдрөөс өдөрт өссөөр байгаа.

    Шадар сайдын түвшний албан тушаалтан 1, Байгаль орчны болон бусад сайд 66, Дэд сайд 29, улс орны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 4, НҮБ-ын агентлагийн удирдлагууд оролцохоо илэрхийллээ.

    8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээснээр албан ёсоор хурал эхэлнэ. Өндөр дээд түвшний арга хэмжээ 24-ний өдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

    6000-8000 төлөөлөгч оролцсон тохиолдолд 150 тэрбумын эдийн засгийн өгөөж гарна гэсэн хүлээлт байгаа. Зохион байгуулах нийт төсөв нь 2025-2027 оны хугацаанд 301 тэрбум байгаа. Батлагдсан төсвийг хэмнэх, төсөвт багтаах зорилготой ажиллаж байна. 2027 оны төсөвт суулгасан 50 гаруй тэрбумыг хэмнэлт болгож үлдээнэ. Нэг ширхэг ч шинэ машин, тоног төхөөрөмж авахгүй. 

    СОР бол хөрөнгө оруулалт татах, санхүүжилт олох гол талбар. Одоогийн байдлаар:

    • Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 200 сая евро
    • Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг хэлбэрээр 3.3 сая ам.доллар
    • Франц улс 1 сая ам.доллар
    • Азийн хөгжлийн банк 500 мянган ам.долларын санхүүжилт олгохоо баталгаажуулсан.

    Дэлхийн банк, Катар, Оман, Герман, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлцлээ үргэлжлүүлж байгаа. Зээл хэлбэрээр санхүүжигдэх учраас энэ бүхнийг УИХ-аар хэлэлцэж, авах эсэхийг эцэслэж шийдэх юм. Олон нийтэд хурлын дараа үр дүнг мэдээлнэ. Нийт 292 төслийн хүсэж байгаа санхүүжилт нь 6.5 тэрбум ам.доллар.

    Эдгээр төслүүдээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх 4 төсөл н:,

    • Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв
    • Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор
    • Бэлчээрийн сайн төслийг нүүрстөрөгчийн зах зээлд холбох
    • Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв төслүүд юм.

    Саудын Араб Улсад болсон СОР16 бага хурлаар цэнхэр, ногоон бүсийг бий болгож байсан. Манай улс тэрхүү туршлагаас суралцаж, цэнхэр, ногоон бүсийг бий болголоо.

    “Цэнхэр бүс” нь НҮБ-ын бүрэн мэдэлд байж, харуул хамгаалалт гарна. Энэ бүс рүү улс орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэвтрэх эрх авсан хүмүүс орж, олон улсын хуралдаанд оролцоно. 88 павилоныг улс орнуудад түрээслэхээр гаргаснаас 80 нь борлуулагдсан. Улс орнууд түрээсэлж, сайн туршлагаа сурталчилдаг.

     “Ногоон бүс” рүү иргэд чөлөөтэй нэвтэрч, олон улсын хурал үзэж сонирхож болно. Түншлэл тогтоож, хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой хүмүүс иргэний үнэмлэх, эсвэл “E-mongolia”-гаар биеийн байцаалтаа харуулаад нэвтэрч болно.

    Хэвлэл мэдээлэл, дарга цэрэг, улстөрчид бүгд нэвтрэх эрхийн мандат авч байж “Цэнхэр бүс”-д нэвтэрнэ. 16 барилга байгууламж “Цэнхэр бүс”-д баригдаж байгаа. "Ногоон бүс"-ийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байна. 

    Олон улсын COP17 бага хуралд орон нутгийн иргэд хамгийн чухал оролцогчид байх учраас аймгуудаа 6 бүс болгон хувааж, сургалт өгсөн. Ингэснээр орон нутгийн 2000 гаруй оролцогчид олон улсын хуралд оролцох нь ээ. Малчид, эмэгтэйчүүд, залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлэх боломж бүрдлээ. 

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир: 

    -Дүнжингарав, Нарантуул захын нээх, хаах цагийн хуваарьт өөрчлөлт орно. Автозам хаахгүй. Шаардлагатай тохиолдолд таталт хийгдэнэ. Монгол Улс 250 тэрбумаар олон улсын томоохон хурал зохион байгуулаад эргээд 1 их наядын хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа.  Европын хөрөнгө оруулалтын банкны амласан 200 сая евро гэхэд л 800 тэрбум төгрөг. Дэлхийн банк 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт ярьж байна.  Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тухайлбал урьдчилсан хэлэлцээгүйгээр ногоон дэд бүтэц татах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн. Монгол Улсад баригдах автозамуудад ногоон зам буюу амьтны гарц, тог цахилгааны нарны энергиэр авах замууд барих боломжийг судлаад явж байгаа. Энэ асуудлыг хурлын үеэр баталгаажуулж чадвал хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. 

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа: 

    -COP17 олон улсын бага хуралд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо чухал. Зочдод сайхан сэтгэгдэл төрүүлэх нь хэлэлцээ хийхэд нэн чухал ач холбогдолтой юм. 

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.