Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Хөдөөгийн уул талаар соёлыг тарих хүмүүс

    Эхорон7 сар
    Share
    Facebook Twitter Email

    Одоогоос яг нэгэн зууны тэртээ буюу 1926 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 35 хүүхэд залуус эрдэм сурахаар Герман, Франц улсыг зорин мордсон билээ. Ийнхүү Монгол Улс өрнө дахинд албан ёсоор оюутан сургаж эхэлсний 100 жилийн ой энэхүү 2026 онд тохиож байна.
    ***
    Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдаанаас: “хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” тухай шийдвэр гаргажээ. Эдгээр сурагчид насны хувьд бага нь 13-тай, ахмад нь 25-тай байв. 
    Их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнээр “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа”, хэдийгээр ардын хувьсгал ялаад таван жил өнгөрч байсан боловч зах хязгаар нутагт түгшүүртэй, буун дуу тасраагүй байсан тэр цагт тухайн үеийн төр засгийн удирдагчид хүүхэд залуусаа гуравдагч оронд сургаж, эрдэм мэдлэг эзэмшүүлэхээр шийдсэн нь тун зоримог алхам байв.
    Манай 35 хүүхдийн 31 нь Герман улсад, дөрөв нь Франц улсад 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр суралцсан бөгөөд өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлсэн татсан билээ.
    “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Гэвч тэд хожим Улс Монголынхоо тэргүүлэх сэхээтнүүд болж,  ажилласан салбар салбартаа анхдагчид болон алдар нэрээ мөнхөлжээ. 
    Тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, гавъяат мал зүйч, академич Т.Аюурзана, Ардын багш Г.Батсүх, Гавьяат багш С.Бавуу, Монголкиноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, утга зохиол судлаач Б.Содном, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, герман-монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд нарын зэрэг алдартнууд төрсөн билээ.
    Өрнөдөд анхлан суралцсан сурагч оюутнуудын тухай түүхийг судлах, сурталчлах ажлыг социализмын он жилүүдэд санаатай бөгөөд санаандгүй байдлаар нуун дарж, зориуд үл хэрэгсэн орхиж ирсэн гашуун түүх бас бий.
    Ардчиллын он жилүүдэд эл түүхийг судлах, сурталчлах ажил эрчимжсэн боловч ганц хоёр түүхчийн сайн дурын үүсгэл санаачлагын хэлбэртэй явж байснаа хүн нь бурхан болоход судалгаа нь зогссон нь тун харамсалтай.
    Миний бие 2008 оноос хойш “Алс газар сурахаар одогсод”-ын тухай сэдвээр  судалгаа хийж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд “Алс газар сурахаар одогсод” нэртэй цуврал 3 ном бичиж хэвлүүлжээ. Мөн 2-3 удаа Эрдэм шинжилгээний хурал санаачлан зохион байгуулж, хэд хэдэн удаа гэрэл зургийн үзэсгэлэн дэглэн гаргасан билээ. Басхүү 10-аад удаа эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн байх юм.  
    Энэ сэдвээр судалгаа хийдэг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хэд хэдэн хүн дагнан судалгаа хийн бүтээл туурвиж буйд би ихэд баярладааг.
    1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан тэдгээр залуучууд бол их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнээр:
    Хөх монголын ач нар, түмэн түмэн эрс
    Хөвгүүд охид цугаар, цог заль төгс
    Хүний түүхнээ манлайлсаар
    Хойчийг залгамжлагч залуучууд
    Хөдөөгийн уул талаар соёлыг тарих хүмүүс (1927 он) билээ. 
    Чимэд-Осорын Болд /Судлаач, "Алс газар сурахаар одогсод-1, 2, 3 номын зохиогч/

    Зургийн тайлбар: Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхан, Даш Сампилон, түүний гэргий Раднаа, багш Авирмэд нар сурагчдын хамт. Герман улс, Фронау. 1926 он

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.